tawtai moril

Шинэ сэтгэгдлүүд

  • Миний бодол бичлэгт Зочин: Сэкс
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
71853 удаа нээгдэв.
2012 © tawtai moril

Шилдэг 10 эрлийз амьтад

2012-04-11,10:59

Эрлийз амьтныг 2 өөр үүлдэрийн гэхдээ ижил төрлийн хоёр амьтдаас гаргаж авдаг. Энэ нь байгаль дээр маш ховор тохиолддог үзэгдэл юм. Ихэнх эрлийз амьтад үржих боломжгүй байдаг ч боломж байгаа гэж бодож байна.
10. Улаан тотин сиклид

Энэ нь гялтгар залаат төрлийн Мидас сиклид болон Улаан толгойт сиклид гэх хоёр загасуудын эрлийз юм. Энэ нь 1986 онд Тайван эрлийзжүүлэн гаргаж авсан юм.

9.Зэбройд

Зэбройд нь зэбра буюу алаг тахь болон морины аймагийн аль нэг амьтан 2 ийн эрлийзийг хэлнэ. 19 -р зуунаас хойш энэ эрлийзжүүлэлт эхэлсэн юм. Энэ эрлийзжүүлэлтийн эр нь ихэвчлэн алаг тахь байдаг бөгөөд түүний судалууд нь эрлийзийн хэзээ ч бүтэн биеийг эзэлдэггүй. 

8. Дзо

Дзо эсвэл Яаков нь хивэгч амьтад болох сарлаг болон тэжээвэр үхэр хоёрийн эрлийз юм. Энэ эрлийз нь сарлаг болон тэжээвэр үхэр хоёроосоо хамаагүй том байдаг ба илүү хүчирхэг байдаг юм. Манай оронд бас түгээмэл байдаг ба Хайнаг гэвэл андахгүй биз.

7. Кама

Кама нь Дубайд лабораторийн аргаар гаргаж авсан бөгөөд энэ нь эр нэг бөхт тэмээ болон лам гөрөөс хоёрын эрлийз юм. Үүнийг тэмээний хэмжээ хүч чадал болон лам гөрөөсийн тайван байдал дээд зэргийн ноолуур хоёрын төлөө гаргаж авсан юм.


6. Саарал - Туйлын баавгай

Саарал - Туйлын баавгай эсвэл Гроллар баавгай нь зэрлэг байгальдаа ч мөн хүмүүсийн гарт ч 1964 оноос харагдаж эхэлсэн юм. Туйлын баавгай Саарал баавгай хоёр хоорондоо маш хол байдаг амьтад юм. Саарал баавгай нь ой мод хөрст газарт амьдардаг байхад, туйлын баавгай нь мөс усан дээр амьдардаг билээ. Үүнийг эрдэмтэд туйлын мөс хайлж туйлын баавгайнууд эх газар луу түрж байгаатай холбож тайлбарласан юм.


5. Койволф

Койволф нь цөөвөр чоно болон чоно хоёрын эрлийз юм. Энэ нь байгаль дээр жирийн тохиолддог үзэгдэл юм.


4. Саванах муур

Саванах муур нь Олон улсын муурны байгууллагаас 2001 онд батлагдсан орчин үеийн гэрийн тэжээмэл эрлийз муур юм. Энэ нь гэрийн тэжээвэр муур болон Африкийн зэрлэг сервал хоёрын эрлийз юм.


3. Волфин

Волфин нь гайхалтай "усан доорх" алуурчин халим болон дельфин хоёрын эрлийз юм. Энэ эрлийз нь алуурчин халимны хэмжээтэй дельфин юм. Энэ гайхалтай амьтад нь зэрлэг байгальд ихэвчлэн байдаг ч Хавай ийн Далайн паркт хоёр эрлийз байдаг юм байна.


2. Алуурчин зөгий

Алуурчин зөгий эсвэл Зөгийн балны Африкжсан зөгий нь алдаатай эрлийз юм. 1957 онд Бразилын зүүн өмнөд хэсэг дэх нэг зөгийн фирмд санаандгүй 26 хатан зөгий бусад зөгийн үүрнүүдийн дунд сул тавигдаж энэ төрлийн эрлийз үүсчээ. Энэ эрлийз нь үхлийн аюултай бөгөөд Америкт жилд 2 хүн үхдэг байна.


1. Лайгэр

Лайгэр нь эр арслан болон эм бар хоёрын эрлийз юм. Лайгэр нь том муурнуудын төрлийн дундаас хамгийн том нь ба бараг арслан бар хоёрыг нийлүүлсэн хэмжээтэй тэнцэх юм. Энэ эрлийз нь эцэг эх хоёр аль альных нь зан араншинг дуурайн гарсан юм.
бичсэн: mister төрөл: сонин хачин | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1210 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

8540-001-17-1075[1] smilie233 36_22_15[1] smilie189 smilie166 smilie235 smilie173
Зочин хэзээ бичсэн: 16:19, 2013-03-27 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 25-с 14-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Шувуу
  • Хөхтөн
  • Мөлхөгч
  • Хоёр нутагтан
  • Шавьж
  • Хавч хэлбэртэн
  • Зөөлөн биетэн
  • Далайн
  • өгүүллэг
  • сонин хачин

Шинэ бичлэгүүд

  • Миний бодол
  • Дэлхийн хамгийн үнэтэй амьтад
  • Хамгийн сонин амьтад
  • хамгийн хурдан 10 амьтан
  • Хачин жигтэй явдалууд
  • Английн нvцгэн талд vхсэн халим загас
  • Дэлхийн хамгийн ухаантай арван амьтан
  • Амьтдын тухай сонирхолтой баримтууд
  • Амьтдын тухай сонирхолтой баримт
  • Амьтны ертөнцийн секс мангасуудаас
  • Yхэр хэмээх хивэгч амьтны ертөнц дэх хамгийн нүсэр амьтан - Belgian Blue үхэр
  • Дэлхийн амьтдын сонин хачнаас
  • Амьтдын ертөнцийн сонин хачин
  • Шилдэг 10 эрлийз амьтад
  • Итгэхийн аргагүй ирлийз амьтад
  • >>Архив...
2012 © tawtai moril