Хачин жигтэй явдалууд
Халимны ходоодноос "Цагаан толгойт бүргэд" гарсан түүх
Тэр буман зүйлийн загас сүлжилдсэн гадаад их далай, ус мөрөн манай дэлхийн гадаргын 79 гаруй хувийг эзэлдэг бөгөөд 360 сая хавтгай дөрвөлжин км талбайтай. Энэ элцэлгүй их усанд халим хэмээх аварга загас чөлөөтэй амьдарч, үзсэн харсан бүхнийг гайхшруулдаг бүлгээ. Тэр том амьтны гэдсэн дотор хүн 16 цаг "амьдарч", эргээд золоор ертөнцтэй амьд мэнд учирсан нэгэн хачирхалтай түүх 19-р зууны сүүлчээр болсон байх юм, тэр тухай өгүүлсүгэй. "Дорнодын од" хэмээх гоё бөгөөд сүржин нэртэй Английн усан онгоцныхон нэлээд зайтай газраас халим харжээ. Яаравчлан агнахаар хоёр завийг усанд буулгав. Эхний завийнхан халимд ойртоод жад шиджээ. Шарх авч уурласан халим огцом эргээд усны гүнрүү орсноо төдхөн заналт амьтдаас өсөө авах гэсэн мэт эргээд гарч ирэв. Сүүлээ ганцхан цохиод л завийг усанд живүүлчихэж. Энэ үеэс хоёрдахь завьчид хүрэлцэн ирж халимыг жадлан цааш харуулжээ. Гэтэл эхний завийн найман хүнээс хоёр нь алга. Халимыг усан онгоцонд хүргээд өвчиж янзалжээ. Маргааш өглөе нь халимны ходоодыг яртал дотроос нь өчигдөрийн алга бологчийн нэг Бартли гэгч гараад ирэв. Тэр амьд байлаа. Биеийг нь далайн усаар угааж байтал төдхөн мань эр нүдээ нээв. Хөөрхий Бартли хэнийг ч танихгүй, юу ч мэдрэхгүй, үе үе дэмийрч, солиорсон мэт байдал үзүүлж байлаа. Долоо хоногийн хойно бүрэн ухаан оржээ. Ингээд Бартли хуучин хэвэндээ бүр мөсөн эргэж орсноор барахгүй удалгүй ажилдаа орох нь тэр. Бартлид ганцхан өөрчлөлт оржээ. Ердөө л түүний нүүр, гар, толгойн арьс нь цав цагаан болчихсон аж. Бартли том шонхор хамартай эр санж. Нехөд нь түүнд "Цагаан толгойт бүргэд" гэдэг шинэ нэр хайрлав. Бүргэд маань халимны гэдсэн дотор яг арван зургаан цаг байсан аж. Тэр урт хугацаанд яаж амьд байсан юм бол... Түүний хариуг судлаачид ийн тайлав. Халимны хоолойн өргөн нэг метр тул Бартли тийшээ төвөггүй заларсан нь мэдээж. Хоолойны эхний хэсэг нь 1,5-1,8 метр урт, 1 метр өргөн. Доод шүд нь төе орчим урттай, маш хурц 40-42 ширхэг. Тэгэхлээр Бартли золоор тэр аймшигт шүдэнд өртөлгүй, өргөн хоолойгоор цааш эсэн мэнд давжээ. Халимны ходоодонд агаар байдаггүй. Түүний оронд хоол боловсруулдаг 120 метр орчим шингэн зүйл байдаг. Гэтэл хүн агааргүй амьдрах гэж юу байхав. Хүн жирийн байдалд нэг минутанд 21 хувь хүчилтөрөгч бүхий 7-8 литр агаар хэрэглэдэг. Тэгвэл Бартлид 16 цагт 8000 метр цэвэр агаар шаардлагатай байсан аж. Халимны биеийн халууны хэмжээ 37,5-38,5 С байдаг. Агааргүй ийм халуун орчинд Бартли яаж тэсэж байсан нь гайхалтай. Зарим хүмүүс түүнийг маш их айснаас ухаан алдаад таг унтчихсан байж мэдэх юм гэдэг. Халим ч аугаа том, Бартли ч маш бөх, бас азтай эр юмсанжээ.
Аварга биетэн гэж бий юу?
Гурван мянгаад жилийн өмнө амьдарч туурвиж асан эртний Грекийн сонгодог зохиолч Гомерийн 28000 мөрөөс бүтсэн "Одессей", "Илиада" хэмээх туульсын том найраглалд ганц нүдэт Циклоп гэдэг аварга хүний тухай гардаг. Асар том биет аваргуудын тухай үлгэр домог, үнэн явдал холилдсон яриа хаа сайгүй байдаг ажээ. Домог яриа төдийгүй Скандинов, Америк, Кампучи, Индонезиос аварга биетний зургууд олджээ. "12-р зууны үед далайн эрэгт асар том салаар аварга биет хүмүүс ирэв. Тэд маш нүсэр биетэй, жирийн хүн түүний дөнгөж өгзөнд хүрч байж. Нэг нь л тавин хүний иддэгийг идэж байсан тул улс орныг хоосруулав" гэсэн домог яриа Инк улсад гарсныг түүхчид тэмдэглэн үлдээсэн байдаг. Энэ бүгд юуг өгүүлнэ вэ ? Ер нь энэ ертөнц дээр тийм аваргууд байсан уу? Одоо байгаа юу гэдэг асуулт зүй ёсоор гарч ирж байна.
Эртний хүн судлалын зарим эрдэмтэд аварга биет үндэстэн дээр үед амьдарч байсан байж болно гэж үзэж байна. Гигантопетик, мегантроп гэсэн хоёр дүрсийн сөнөсөн том биетний чандруу олджээ. Тэд нь одоогийн горилл мичнээс том. Тэдний араг ясны зарим хэсгийг Ява, Энэтхэг, Монгол, Африкийн эх газраас олжээ. Хүний түүхийн цааш хөгжингүй мухардмал салаа нь эд нар билээ гэх дүгнэлт саналыг эрдэмтэд гаргаад байна. Заримынх нь жин хагас тоннд хүрч байв гэж Оросын антропологич В.П.Яковлев тооцоолсон нь буй. Амьдрахын төлөө тэмцэлд тздгээр аваргууд ялагдсан боловч дэлхий дээгүүр оюун ухаант хүн явж эхэлсэн тэр үед байж ч байсан юм билүү. Тийм бол бүх юм ойлгомжтой болоод явчихна. Юун гэвэл эрт үед амьдарч асан бидний элэнц хуланцууд энэ аварга биетнүүдтэй учирч дайралдсан нь янз бүрийн ард түмний олон тооны үлгэр домогт тусгалаа олсон байж болно. Манай монгол үлгэр ч гэсэн мангас махчин гээд асар том биет, аймшигт амьтны дүр зөндөө гардаг нь цэвэр зохиомол юм уу, бодитоос үндэстэй юу гэдэгт хариу хэрэгтэй мэт. 19-р зууны сүүлчээр Малаккийн хойгоос ширэнгэ ойд аварга биетний мартаж орхисон нэг шийдмийг авахаар хэдэн хүн өргөсөн боловч даагдахгүй байсан гэдэг. Хэдхэн жилийн өмнө дэлхийн олон сонинд доорх хачирхалтай мэдээ нийтлэгджээ. Үүнд: "Бракилийн шинжээч Орландо Вилас гэгч Гиваны салбар уулсын хавь ширэнгэнд гр бусын өндөр бөгөөд асар их чадалтай зургаан бүлэг хүмүүс байгааг илрүүлэв. Тэд дунджаар хоёр метр хагас өндөр. Эрдэмтэн тэдгээр хүмүүстэй хэл амаа ололцох гэсэн боловч аварга биетүүд чулуу нүүлгэн, зугтан оджээ" гэсэн байна. Ингээд бодохлоор үлгэрт гардаг аваргууд үнэн байж ч болмоор. Ямар ч атугай орчлон дэлхий хязгааргүй уудам болохоор аль нэгэн газар битүү ширэнгэд ч юм уу, цас мөст ууланд ч юм уу биднээс хавыүй том, ёстой л нөгөе алмас хүн хар гөрөөс шиг ч гэх үү, аварга биетэн амьдарч байгааг үгүйсгэх аргагүй.