хамгийн хурдан 10 амьтан
Хорвоо дэлхий дээр түг түмэн зүйлийн амьтад оршин байдаг билээ. Түүний дотор хуурай газрын амьтад нэн олон. Тэгвэл газрын амьтдаас хамгийн хурдан нь ямар амьтад байдаг бол? Судлаачдын олж тогтоосон хамгийн хурдан 10 амьтны тухай мэдээлэл болон сонирхолтой видеонуудыг орууллаа. Та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Үчимбэр буюу Cheetah нь асар хурдтай мөртлөө авирах чадваргүйгээрээ онцлог, муурын овгийн содон гишүүн. Тиймээс ч үчимбэрийг өөрийнх нь төрөл Acinonyx-д ангилдаг. Хуурай газрын хамгийн хурдан амьтан бөгөөд 460 м хүртэл богино зайд цагт 114 км/цаг хурдалж чадна[2]. Гурван секундын дотор 110 км/цаг хүртэл хурдаа авч чаддаг бөгөөд энэ нь ихэнх спорт машинуудаас -давсан үзүүлэлт юм.
2. Pronghorn Antelope (95 км/ц)
Pronghorn Antelope нь Хойд Америкаар тархсан туурайт сүүн тэжээлтэн юм. Махчин амьтдаас маш их хурдтайгаар зугтаж, бултан биеэ хамгаалдаг бөгөөд судлаачдын үзүүлэлтүүдээс харахад хамгийн дээд талдаа цагт 95 км хурдалж байжээ. Хэдийгээр үчимбэрээс бага хурдтай боловч өөрийн том уушиг, зүрхний тусламжтайгаар илүү хол зайд өндөр хурдаа барин давхиж чаддаг аж.
4. Blue Wildebeest (80 км/ц)
Wildebeest-ийн хоёр төрөл зүйл байдаг ба энэний нэг нь Хөх Wildebeest юм. Ихэнхдээ Африкийн өмнөд болон зүүн хэсгээр тархсан байдаг ба арслан, цөөвөр чоно, үчимбэр, матар зэрэг аюултай олон амьтадтай зэрэгцэн бэлчээрлэн амьдарна. Мөн түүнчлэн сүргээрээ маш том нүүдлүүдийг хийдэг ба шаардлагатай үед 80км/ц хүртэл хурдална.
5. Арслан (80 км/ц)
Арслан нь дөрвөн том муурын овгийн нэг бөгөөд эрэгчин нь 250 кг хүртэлх жинтэй байх нь ч бий. Үүгээрээ барын дараа хоёрт орох том муур юм. Зэрлэг арслангууд Африк болон Ази тивээр амьдардаг ба 10000 жилийн өмнө дэлхий дээрх тархалтаараа хүний дараа орж байжээ. Эм арслан буюу эрслэнгүүд олзоо барих үедээ 80 км/ц хүртэл хурдалдаг ба зэрлэг гахайнаас авахуулан зааныг ч хүртэл барина.
6. Springbok (80 км/ц)
Springbok нь дунд зэргийн биетэй гөрөөс бөгөөд ихэвчлэн Африкийн өмнөд болон баруун өмнөд хэсгээр тархан амьдарна. 70-87 см өндөртэй бөгөөд 33-50кг орчим жинтэй. Мөн адил хурдан хөлийнхөө тусламжтайгаар биеэ хамгаалдаг бөгөөд 80 км/ц хүртэл хурдална. Түүнчлэн 15м хол харайж чадах ба 3.5 м өндөр үсэрнэ. Энэ өндөр үсрэх нь өөрийнх нь зан онцлогтой холбоотой бөгөөд эрэгчин эмэгчиндээ татагдах болон бусад махчин амьтдыг айлгах зорилгоор өндөрт үсрэн мөргөх дүр үзүүлдэг аж.
7. Бор чандага (77 км/ц)
Бор туулай нь энэ жагсаалт дахь хамгийн жижигхэн амьтан болж байх шиг байна. Европ, Баруун Азиар тархан амьдардаг ба жирийн туулайнаас ялимгүй том юм. Байгальд түүнд дайсан мундахгүй. Ийм болохоор бор туулай нь байнга нуугдаж явдаг ба хэрвээ махчин амьтанд хөөгдөх юм бол цагт 77 км хүртэл хурдална.
8. Улаан үнэг (77 км/ц)
Улаан үнэг нь жижиг биетэй махчин амьтан бөгөөд ангаа хөөсөн үедээ 77км/ц хүртэл хурдална. Түүний ихэвчлэн агнадаг бор туулай нь ч мөн адил 77 км/ц хүртэл хурдалдгийг дээр дурдсан. Тэгэхээр хэн нь энэ хурдаараа хол давхиж чадсан нь ялах нь дээ " src="http://unaga.net/wp-includes/images/smilies/icon_biggrin.gif" /> Улаан үнэг нь Америк, Европ, Африк болон Ази гээд маш өргөн уудам нутгаар тархсан амьтан юм.
9. Grant’s Gazelle (76 км/ц)
Анх шинжлэх ухаанд нэр томьёог нь оруулж ирсэн James Grant-ийн нэрээр нэрлэгдсэн энэхүү гөрөөс нь Африкийн зүүн хэсгээр нутагладаг өвсөн тэжээлтэн. Газар дээрх хамгийн хурдан амьтантай хамт амьдарч хоол тэжээл нь болдгийнхаа хувьд тэд ч бас хурдан давхих шаардлагатай. Хамгийн хурдандаа цагт 76 км хурдална.
10. Thomson’s Gazelle (76 км/ц)
Grant’s Gazelle –ийн адилаар мөн судлаач эрдэмтнийхээ нэрээр нэрлэгдсэн энэ өвсөн тэжээлтэн нь гөрөөсний төрлөөс хамгийн их судлагдсан нь байх талтай. Африкийн Саванна болон өвсөрхөг нуга хөндийд бэлчээрлэн амьдрах ба хэдэн зуугаас хэдэн мянгаараа нүүдэллэдэг. Махчин араатнуудаас цагт 76 км-ийн хурдтай зугтаж чадах ба маш хурдан эргэх, өндөрт үсрэх зэргээр хууран төөрөлдүүлдэг аж.