Дэлхийн хамгийн ухаантай арван амьтан
Эрхэм хэрэглэгчид та бvхнийхээ танин мэдэхvйд зориулж дэлхийн хамгийн ухаантай амьтдын жагсаалтыг энд нийтэллээ. Энэхvv жагсаалтанд багтсан амьтдыг оюун ухааны чадамжийнх нь тvвшингээр ангилан жагсаасан байгаа юм. Гэхдээ энэ жагсаалтыг шинжлэх ухааны лавлагаа болгож ашиглах хэрэггvй юм. Учир нь энэ зөвхөн таны танин мэдэхvйд зориулагдсан жагсаалт. Тиймээс таны хувьд маш ухаантай мэт санагддаг амьтдаа сэтгэгдэл хэлбэрээр нэмж бичих ч боломжтой. Ямартай ч дэлхийн хамгийн ухаантай арван амьтантай дараах жагсаалтаас vзэж танилцацгаая.
1. Шимпанзе
Энэ амьтныг Баруун болон Төв Африкын саванна, халуун орны нойтон ширэнгийн дундаас олж болно. Шимпанзе нь бусад амьтадтай харьцуулахад илvv сайн санах ойтой бөгөөд бодож сэтгэх организмын даалгаврыг гvйцэтгэх, суралцах чадвартай байдаг. Тэдний оюун ухаанд хийсэн шалгалтаар тэд коллеж дvvргэж чадах болох нь мэдэгдсэн гэнэ. Тvvгээр ч зогсохгvй тэд компьютер хэрхэн ашиглахыг сурч, тооны бодлого бодож чадах аж. Тэд дохионы хэлийг хялбархан эзэмшиж, тvvгээрээ хvнтэй холбоо тогтоож чадна. Шимпанзенууд багаж хэрэгслийг тохируулан хэрэглэж чадах нь ажиглагдсан. Тэд модон дахь жижиг нvхэн дотор байгаа амьтныг гаргахын тулд нарийн жад хэлбэрийн зvйлийг ашиглаж, олзоо дэгээдэж барихын тулд модны мөчир зэргийг ашиглаж байжээ. Тvvнчлэн самрыг чулуугаар хагалж, ус шингээхийн тулд хөвсгөр бие угаагчийг усанд хийж байсан байна. Шимпанзенууд гэр бvлийнхэн дотроо оюун санааны нарийн төвөгтэй аргыг хэрэглэдэг. 2005 онд дуусгавар болсон Chimpanzee Genome Project нь шимпанзе сармагчны ДНК нь гинетикийн хувьд хvнийхтэй 98%-иар холбогддог vр дvнг гаргажээ. Тун саяхан гэхэд шимпанзенууд хvний оролцоогvйгээр хvvхдvvддээ дохионы хэл зааж байсан байна.
2. Лонхон хамарт далайн гахай
Bottlenose Dolphin буюу лонхон хамарт далайн гахай нь дэлхийн эргэн тойрон дахь дулаан усанд амьдардаг бөгөөд далайн гахайнуудын төрөл зvйлийн дундаас хамгийн ухаантай нь юм. Маш том тархи, тархины гадаргуу, урд талын хэсэг нь хvнийхтэй харьцуулахад 40%-иар том. Тархины гадаргуу нь сvргийн харилцаа холбоо, хийсвэр мэдээллийн боловсруулалт, асуудлыг шийдвэрлэх, өндөр тvвшний оюун ухааныг хариуцдаг байна. Лонхон хамартыг сургах маш амархан. Тэд бодох, төлөвлөх, асуудлыг шийдэх, хийсвэрээр сэтгэх, юмсын учрыг олох, өмнөх туршлагаас суралцах чадвартай болох нь батлагдсан. Тэд олзоо барихдаа эхолокаци ашиглаж, өөр хоорондоо хяхтнах, шvгэлдэх гэх мэт тодорхой хэлбэрээр харилцдаг. Мөн янз бvрийн ухамсрын тэмдэг дохио, харууслын шинж тэмдгийг харуулах сонирхолтой. Саяхан гэхэд Moko нэртэй нутгийн далайн гахай Шинэ Зеландын эрэгт шидэгдсэн хоёр халимыг аварсан байна. Moko халимнуудыг харах vед тэд эрэг дээр шидэгдээд хэдэн цагийн турш хайргадан хөдөлж чадахгvй байсан бөгөөд ухаантай далайн гахай тэднийг аюулгvй байлгах vvднээс элсний сараалжаар хучсан байжээ.
3. Ресус сармагчин
Биологийн болон анагаахын судалгаа шинжилгээний ажилд ихээр ашиглагддаг ресус сармагчин нь оюун ухааныхаа чадвараар алдартай. Гайхалтай санах ойтой энэ сармагчин суралцах чадвартайгаас гадна өөрсдийн төлөө шийдвэр гаргах чадвартай байдаг. Хvнтэй маш төстэй нvvрний хувирал vзvvлж чаддаг энэ сармагчингуудын vзvvлж байгаа нvvрний хувирлыг хvн хараад л ойлгохуйц гэнэ. Ресус сармагчингууд амиа хорлох хандлага харуулж, дайралт төлөвлөж, сvргээрээ маш зохион байгуулалттай байдаг. Тэд хvний харилцаа холбоотой маш төстэй хэлбэрийн өгvvлэхvйн эрхтний нарийвчилсан системтэй. 2007 онд хийсэн ресус сармагчны талаар судалгаагаар хvн болон сармагчны ДНК гинетикийн хувьд 93% холбоотой гэсэн vр дvн гарчээ.
4. Заан
Африкын бутны заан, Африкын ойн заан, Азийн заан гэсэн гурван төрлийн заан байдаг. Гайхамшигтай санах ойгоороо цэцэн мэргэний билэг тэмдэг болон шvтэгдэж ирсэн заан нь хэдэн жилийн турш ирээгvй газарт нь байрлах усны сувгийн байрлалыг яг таг олж чаддаг амьтан. Зааны тархи хуурай газрын бvх амьтдынхаас хамгийн том хэмжэээтэй. Заанууд сонсох онцгой чадвартай байдаг ба тэд чихнээс гадна хошуугаа сонсоход ашигладаг. Тэд харилцаа холбооны зорилгоор хошуугаа бvрээ шиг vлээх, хvрхрэх зэрэг дуу гаргахад ашигладаг бөгөөд энэ дуу нь маш алс газраас ч сонсогддог. Заан нь толинд туссан өөрийнхөө дvрсийг таньдаг цөөн амьтдын нэг юм. Зааны бас нэгэн онцгой чадвар нь бусдыг хайрлан энэрэх, бусдын сэтгэлийг ойлгох аж. Тvvнээс гадна гашуудах, хөгжим тоглох, хайрлах, тоглох, нарийн боловсронгуй тоног төхөөрөмж хэрэглэх гэхчилэн зан байдлын олон шинж чанартай. Заанууд урлагийн гайхалтай мэдрэмжтэй амьтад бөгөөд тэд өөрсдийгөө илэрхийлэх хөрөг зургийг ч зурж чаддаг байна.
5. Африкын саарал тоть
Африкын саарал тоть нь Баруун болон Төв Африкын өтгөн шигvv ширэнгэд амьдардаг. Тотинууд хvний vг яриаг дуурайж чаддагаараа алдартай ч Африкын саарал тоть утга учиртай vгсийг холбож хэрэглэх, богино өгvvлбэр бvтээж чаддагаараа илvv. Энэ шувуу өөр хоорондоо дуу, орилоо хашхираа, биеийн хэлээр харилцдаг. Африкын саарал тотинууд харилцан яриа, vйлдлийг хялбархан сурдаг. Тэд дуурайж, дуу хоолой бий болгож, хvмvvсийн яриаг маш сайн дуурайж чаддаг. Энэ төрлийн тотины гайхалтай жишээ бол Alex шувуу. Alex 55 гаруй обьект, долоон өнгө, таван дvрс, зургаа хvртэлх тоог ялгаж таньдаг. Мөн том жижиг, дээр доорын ялгаа, тэр ч бvv хэл туршилтын vед залхсан vедээ амьтан сургагчийн хэлсэн “to go away” гэдэг vгийг ойлгож, тохирсон хариу vйлдэл vзvvлж чаддаг байна. Африкын саарал тотины бас нэгэн жишээ гэвэл Японд эзнээсээ төөрч шархдан амьтны эмнэлэгт хvргэгдсэн саарал тоть эмнэлэгт байхдаа “I’m Mr. Yosuke Nakamura.” хэмээн хэлсэн төдийгvй гэрийнхээ хаягийг нэг ч дугаар vлдээлгvй бvрэн зөв, гvйцэт хэлж чадсан байна. Тvvний биеийн байдлыг бvрэн нягталж шалгасны дараа гэр рvv нь хvргэж өгсөн бөгөөд энэ ухаалаг тоть гэртээ харихаасаа өмнө эмнэлэгт дуулах, бvжиглэх гэхчилэн хөгжилтэй vзvvлбэр vзvvлжээ.
6.. Умард номхон далайн аварга наймаалж
Тэнгисийн гvнд амьдардаг энэ амьтан өөрийн бусад бvх төрлөөсөө илvv оюун ухааны чадвартай. Хамгийн ухаантай сээр нуруугvй амьтан гэгддэг энэ наймаалж туршилтын нөхцөлд урт болон богино хугацааны санах ойтой болохоо харуулсан байна. Ажиглан суралцах ер бусын чадвартай энэ амьтан асуудлыг шийдэх ур чадвартай аж. Наймаалжны мэдрэлийн систем маш том, гэвч тэдний тархинд зөвхөн хэсэгчлэн байрладаг. Мэдрэлийн эсvvдийн гуравны хоёр хувь нь наймаалжны гар, тэмтрvvлэндээ оршдог байна. Тиймээс ч гар нь өөрийгөө маш сайн удирддаг. Наймаалж нь элэглэн дуурайх, нуугдахдаа гарамгай. Хавчны их биенд нуугдсан байдлаар ихэвчлэн олддог энэ амьтан оргож зугтахдаа мэргэжлийн гэхэд болно. Маш хурц хараатайгаас гадна хvрэлцэх мэдрэхvй нь гайхалтай сайн бөгөөд маш хурдан. Умард номхон далайн аварга наймаалж 600 фунтын жинтэй, 30 футын урт гартай олдож байсан тухай мэдээ байдаг байна.
7. Border Collie
Border Collie бол дэлхийн хамгийн ухаантай нохойн vvлдэр билээ. Энэ нохой нь хонь болон vхэр хариулж ихэнх цагаа өнгөрvvлдэг бөгөөд өөрөө ч гайхалтай сайн гэрийн тэжээмэл амьтан юм. Биеийн дасгал хөдөлгөөн болон янз бvрийн хэлбэрийн оюуны өдөөлт нь энэ нохойг юмыг онцгой хурдан суралцдаг болгожээ. Шотланд, Уэльс, Английн хил хязгаараас гаралтай энэ нохой хөдөө аж ахуйн салбарт онцгой нөлөө vзvvлдэг. Сургалттай колли нохой хvний хийдэг ажлын дvнг тав дахин нэмэгдvvлсэн хэмжээний vр дvнтэй хийж чаддаг байна. Border Collie нохойн спортод бvх vvлдрvvдээс илvv ноёрхдог. Тэд өндөрт vсрэх, бөмбөг хөөргөх тэр ч бvv хэл нохой бvжиглэх тэмцээнд хvртэл хамгийн шилдэг өрсөлдөгч байдаг. Yнэрлэх онцгой чадвартай энэ нохойг туслагч нохой эсвэл эрэл хайгуул, аврах ажиллагаанд зориулан сургахад тохиромжтой. Энэ нохой нь таныг хувийн шинж чанараар тань хялбархан танихаас гадна таны дэглэмийг суралцаж, дараагийн удаад юу болохыг мэдэж байдгаар барахгvй юу хvсч байгаагаа илэрхийлэх арга замыг хайдаг.
8. Хон хэрээ болон хэрээ
Энэ хоёр шувууд нь Corvidae аймгийн шувууд. Тус шувууны аймаг нь бvх шувуудын дотроос хамгийн ухаантайд тооцогддог. Шувуудын оюун ухааныг тодорхойлох шинжлэх ухааны туршилтаар хэрээний IQ-ын хэмжээ тэргvvлсэн байна. Тэд тоолж, нарийн төвөгтэй дvрсvvдийг ялгаж, ажиглалтын суралцах даалгавруудыг гvйцэтгэж чадна. Хэрээнvvд сvргээр амьдардаг амьтан бөгөөд өрсөлдөн тулалдах хvчийг агаарт бvрдvvлж чаддаг. Израйльд зэрлэг хэрээнvvд загас барихын тулд талхны vйрмэгийг өгөөш болгон ашиглаж сурсан байна. Шинэ Калидонийн хэрээ нь өдөр тутмын хоол хvнсээ хайхын тулд багаж хэрэгсэл ашиглаж сурчээ. Yvнд нь хутгыг өвсний иш, навчийг хайчлахад ашигласан явдал багтаж байгаа аж. Тэд мөн өвс ургамлын ишийг нугалах, тэгшлэх, нөөшлөх замаар хоол хvнсний төрөл бvрийн бодис гаргаж чаддаг. Хон хэрээ нь хэрээтэй төстэй боловч биеийн хэмжээний хувьд арай том. Хоёулаа хар өнгөтэй энэ шувууны vндсэн ялгаа нь хоолойн дуу авиа юм. Хон хэрээ нь зан байдлын хувьд мөн л хэрээтэй адил боловч хон хэрээ нь гадуураа хатуу хальс ястай vр жимс, шош буурцаг, далайн хясаа, хавтаст хясаа зэргийг өндрөөс хурдны зам дээр унагаагаад дээгvvр нь машин явж өнгөрөхийг хvлээдэг чадвараараа ялгардаг байна.
9. Харх
Дэлхий дээр хэдэн зуун төрлийн харх байдаг. Харх бол дэлхий дээрх хамгийн ихээр судлагдаж, туршилтанд орсон амьтан. Харх нь маш олон төрлийн ач холбогдолтой физиологийн судалгаа шинжилгээний субьект юм. Yvний шалтгаан нь хулгана болон хvний бие физиологи адил байдаг явдал ажээ. Бvх төрлийн хархнууд шинэ зан байдлыг суралцаж, хялбархан зальдаж дөнгөдөг. 2007 оны судалгаагаар хулгана нь урьд өмнө нь зөвхөн хvн болон зарим нэг мичний аймагт л мэдэгдсэн оюун ухааны чадвар болох танин мэдэхvйн ухвартай болох нь тогтоогджээ. Хулгана нь vнэртэх болон сонсох мэдрэмж маш сайтай. Тэднийг бөмбөг тэслэх цэг, тэсрэх бөмбөг сэлтийг хайж олох чиглэлээр сургадаг. Судалгаа болон хамгийн сvvлийн vеийн технологи хулганыг vхлийн нөлөөт шимэгч бодис бvхий хvний шvлсийг ялган таних чадвартай болохыг тогтоосон. Энэ амьтан төөрдөг байшингийн учрыг олохдоо гайхалтай. Хархнууд нь сvрэглэн амьдардаг бөгөөд харуусал гэмшил, тоглоом наадам, гарз хохирол, стрессийн шинж тэмдэг, дохиог vзvvлж чаддаг. Тэд зvvдэлдэг гэдгээрээ хvнтэй маш төстэй. Хулганууд нь онцгой зохион байгуулалт болон техник ашиглалтаараа гайхашрал төрvvлдэг.
10. Portia Labiata дэвхрэгч аалз
Portia аймгийн гишvvн энэ аалз нь энэ төрөл дотроо хамгийн жижигт тооцогддог. Цагаан сахалт Portia хэмээн алдаршсан энэ аалз Африк, Ази, Австралийн хоёрдугаар зэргийн ой болон хязгаар нутгуудад амьдардаг. Энэ аалз нь лабораторийн туршилтаар суралцах чадвартай болохоо харуулсан бөгөөд дэлхийн хамгийн ухаантай шавьж хэмээн тэмдэглэгджээ. Тэд асуудлыг шийдэх янз бvрийн даалгавруудыг маш гайхмаар гvйцэтгэдэг. Тэд хоол хvнс олох гол хэрэгсэл болох тороо маш гайхалтайгаар бvтээдэг. Том нvдтэй Portia labiata аалз нь ер бусын зөн совингийн зан чанараа их ашигладаг. Энэ аалз олзоо ирснийг мэдмэгц хэдэн цагаар хөдөлгөөнгvй сууж, цохилт хийх тохиромжтой цагийг хvлээж чаддаг.