Амьтдын ертөнцийн сонин хачин
2012-04-11,11:04
Шонхор хамгийн хурдан жигvvртэн
Хуурай газарт чита төрлийн ирвэс богино зайд саадгvй тvрvvлнэ. Булчинлаг ч туранхай эл амьтан тун шаламгай.
Шоргоолж ус хаана байгааг андахгvй мэднэ
Казахстаны Семирекийн нутагт амьдардаг нэг төрлийн шоргоолж аагим халуун цөл нутагт ч гvний уены эх ундаргыг олж чаддаг увидастай гэнэ. Зөвхөн ургамлын vрээр хооллодог учир биологичид тvvнийг тариа хураагч шоргоолж гэж нэрлэх нь бий. Зургаан хөлтэй уг шороолж хооллохынхоо өмне ургамлын vрээ дэвтээдэг. Тиймээс шоргоолжнууд хvнсний нөөцөө газар доорх уены эх булгийн ойролцоо хадгалдаг байна. Газрыг 40-50 метр гvн нvхэлж байж сая усандаа хvрдэг шоргоолжны vvрээр баримжаалж нутгийнхан худаг гаргадаг ажээ.
Мэлхий жижгэрч байна
Цаг уурын дулаарал болон ой хөвчийн хэмжээ багасч байгаа зэргээс шалтгаалан мэлхийний биеийн хэмжээ жижгэрч байгааг Пуэрто Рикогийн их сургуулийн эрдэмтэд тогтоосон байна. Тус арлын хойд хэсгээр нутагладаг хоёр төрлийн мэлхийнд хийсэн судалгаагаар навчит ойн хэмжээ нь 20 хувиар багассан орчинд амьдарч буй мэлхий уугуул нутаг нь сvйдээгvй орчинд амьдардаг мэлхийнээс 5-10 хувиар жижгэрсэн гэсэн дvгнэлт хийжээ. Гэхдээ судлаачид уг хоёр нутагтны биеийн хэмжээ жижгэрч байгаа нь чухам сайн, муу алин болохыг хараахан тогтоогоогvй байна. Жижиг биетнvvд биеэ хамгаалах, гамшгаас зугтах зэрэг давуу талтай ч давжаарсан шалтгаан нь нэгэнт байгалийнх биш учир сөрөг vр дагавартай байж мэднэ гэж эрдэмтэд тvгшиж байна.
Тагтаа vйлдлээ дvгнэж чаддаг
Японы Кейо их сургуулийн профессор Сигэру Затанабэгийн ахалсан багийнхан Columbia liyia тагтаанууд аливаа vйлдлийг vнэлж цэгнэж чаддаг болохыг тогтоожээ. "Animal Cognition" сэтгvvлд нийтэлснээр хvн, халим, заан ийм чадвартай байдаг бөгөөд эдгээр амьтад гэрэл зурган дээрх хvмvvсийн царай зvс болон янз бvрийн зураачдын зургийг ялгах чадвартай байдаг байна. Тиймээс биологичид эл судалгааг гvнзгийрvvлэн таван тагтааг сонгон авч гурван видео бичлэг vзvvлжээ. Эхнийх нь тагтаануудын тухайн байдлыг/толинд өөрийгөө харж байгаа шиг/ тусгасан бол хоёр дахь нь нэлээн хэдэн минутын өмнөх vйлдлийг нь, гурав дахь нь туршилт болохоос хэдэн цагийн өмнө авсан бичлэг байв. Судалгаа хоёр vе шаттай явагдаж тагтаанууд бичлэг дээрх анхны бөгеөд сvvлийн vйлдлvvдээ төвөггvй санаж байсан нь эрдэмтдийг гайхшруулжээ. Судалгааны vр дvнд тагтаа 5-7 минут хvртэлх vйлдлийг эргэн санах чадвартай нь батлагдсан аж.
Наймаалж зургаан гар, хоёр хөлтэй
Наймаалжийн найман тэмтрvvлийн зургаа нь гар, хоёр нь хөлний vvрэг гvйцэтгэдэг болохыг биологичид тогтоожээ. Европын 16 далайд хоёр мянган ажиглалт хийсний дvнд эрдэмтэд ийм дvгнэлт хийжээ. Наймаалжнууд хос гурван тэмтрvvлээрээ янз бvрийн биетийг барихад ашигладаг аж. Наймаалжийн урд зургаан тэмтрvvл гарын vvрэг гvйцэтгэдэг бол арын хоёр нь хөлний vvрэгтэй гэж хэлж болно. Наймаалжинд зvvн болон баруун гэсэн ойлголт байхгvйгээрээ хvн болон бусад амьтдаас ялгаатай. Энэ нь тvvнд харааны хувьд асуудал vvсгэдэг байж магадгvй гэж эрдэмтэд vздэг.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Сну
Зочин хэзээ бичсэн: 22:57, 2019-08-27 | |
ymar sonin um be
Зочин хэзээ бичсэн: 17:19, 2018-11-12 | |
oo yumar sonin ym be
Зочин хэзээ бичсэн: 19:50, 2017-02-12 | |
ббббб
Зочин хэзээ бичсэн: 19:49, 2017-02-12 | |
үүруымтмбтчмтммбыоыоиуөшыөлдлтдятдботботявоирмтөшлрөлышрөлш
Зочин хэзээ бичсэн: 19:48, 2017-02-12 | |
ИХ СОНИРХОЛТОЙ, АЧ ХОЛБОГДОЛТОЙ МАТЕРИАЛУУД БАЙНА. ЗАРИМ МАТЕРИАЛЫГ НЬ СЭТГҮҮЛД ТАВЬЖ, ОЛОН НИЙТИЙН ХҮРТЭЭЛ БОЛГОЖ БОЛОХ УУ. САЙТЫГ ЭХ СУРВАЛЖ БОЛГОХ БОЛНО.
Зочин хэзээ бичсэн: 21:42, 2016-07-07 | |