tawtai moril

Шинэ сэтгэгдлүүд

  • Миний бодол бичлэгт Зочин: Сэкс
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
71858 удаа нээгдэв.
2012 © tawtai moril

Амьтдын ертөнцийн сонин хачин

2012-04-11,11:04

Шонхор хамгийн хурдан жигvvртэн
Хуурай газарт чита төрлийн ирвэс богино зайд саадгvй тvрvvлнэ. Булчинлаг ч туранхай эл амьтан тун шаламгай.

Цагт 112 км газрыг ажралгvй туулж чаддаг байна. Харин агаарт хамгийн их хурд vзvvлдэг нь шонхор шувуу юм. 55-270 миль/цагийн хурдтай нисдэгээрээ хамгийн хурданд тооцогддог юм байна. Усны ертөнцөд далбаат загас хурдны аварга бөгөөд 68 миль/цаг хvртэл хурдлана. 2006 онд Калифорнийн Беркелийн их сургуулийн биологич Шейла Патек том эрvvт шоргоолжийг амьтны ертөнцийн хамгийн хурдан идэштэн болохыг тогтоожээ. Уг шоргоолж 145 миль/цагийн хурдаар олз руугаа дайрдаг байна.

Шоргоолж ус хаана байгааг андахгvй мэднэ
Казахстаны Семирекийн нутагт амьдардаг нэг төрлийн шоргоолж аагим халуун цөл нутагт ч гvний уены эх ундаргыг олж чаддаг увидастай гэнэ. Зөвхөн ургамлын vрээр хооллодог учир биологичид тvvнийг тариа хураагч шоргоолж гэж нэрлэх нь бий. Зургаан хөлтэй уг шороолж хооллохынхоо өмне ургамлын vрээ дэвтээдэг. Тиймээс шоргоолжнууд хvнсний нөөцөө газар доорх уены эх булгийн ойролцоо хадгалдаг байна. Газрыг 40-50 метр гvн нvхэлж байж сая усандаа хvрдэг шоргоолжны vvрээр баримжаалж нутгийнхан худаг гаргадаг ажээ.

Мэлхий жижгэрч байна

Цаг уурын дулаарал болон ой хөвчийн хэмжээ багасч байгаа зэргээс шалтгаалан мэлхийний биеийн хэмжээ жижгэрч байгааг Пуэрто Рикогийн их сургуулийн эрдэмтэд тогтоосон байна. Тус арлын хойд хэсгээр нутагладаг хоёр төрлийн мэлхийнд хийсэн судалгаагаар навчит ойн хэмжээ нь 20 хувиар багассан орчинд амьдарч буй мэлхий уугуул нутаг нь сvйдээгvй орчинд амьдардаг мэлхийнээс 5-10 хувиар жижгэрсэн гэсэн дvгнэлт хийжээ. Гэхдээ судлаачид уг хоёр нутагтны биеийн хэмжээ жижгэрч байгаа нь чухам сайн, муу алин болохыг хараахан тогтоогоогvй байна. Жижиг биетнvvд биеэ хамгаалах, гамшгаас зугтах зэрэг давуу талтай ч давжаарсан шалтгаан нь нэгэнт байгалийнх биш учир сөрөг vр дагавартай байж мэднэ гэж эрдэмтэд тvгшиж байна.

Тагтаа vйлдлээ дvгнэж чаддаг
Японы Кейо их сургуулийн профессор Сигэру Затанабэгийн ахалсан багийнхан Columbia liyia тагтаанууд аливаа vйлдлийг vнэлж цэгнэж чаддаг болохыг тогтоожээ. "Animal Cognition" сэтгvvлд нийтэлснээр хvн, халим, заан ийм чадвартай байдаг бөгөөд эдгээр амьтад гэрэл зурган дээрх хvмvvсийн царай зvс болон янз бvрийн зураачдын зургийг ялгах чадвартай байдаг байна. Тиймээс биологичид эл судалгааг гvнзгийрvvлэн таван тагтааг сонгон авч гурван видео бичлэг vзvvлжээ. Эхнийх нь тагтаануудын тухайн байдлыг/толинд өөрийгөө харж байгаа шиг/ тусгасан бол хоёр дахь нь нэлээн хэдэн минутын өмнөх vйлдлийг нь, гурав дахь нь туршилт болохоос хэдэн цагийн өмнө авсан бичлэг байв. Судалгаа хоёр vе шаттай явагдаж тагтаанууд бичлэг дээрх анхны бөгеөд сvvлийн vйлдлvvдээ төвөггvй санаж байсан нь эрдэмтдийг гайхшруулжээ. Судалгааны vр дvнд тагтаа 5-7 минут хvртэлх vйлдлийг эргэн санах чадвартай нь батлагдсан аж.

Наймаалж зургаан гар, хоёр хөлтэй
Наймаалжийн найман тэмтрvvлийн зургаа нь гар, хоёр нь хөлний vvрэг гvйцэтгэдэг болохыг биологичид тогтоожээ. Европын 16 далайд хоёр мянган ажиглалт хийсний дvнд эрдэмтэд ийм дvгнэлт хийжээ. Наймаалжнууд хос гурван тэмтрvvлээрээ янз бvрийн биетийг барихад ашигладаг аж. Наймаалжийн урд зургаан тэмтрvvл гарын vvрэг гvйцэтгэдэг бол арын хоёр нь хөлний vvрэгтэй гэж хэлж болно. Наймаалжинд зvvн болон баруун гэсэн ойлголт байхгvйгээрээ хvн болон бусад амьтдаас ялгаатай. Энэ нь тvvнд харааны хувьд асуудал vvсгэдэг байж магадгvй гэж эрдэмтэд vздэг.

бичсэн: mister төрөл: сонин хачин | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2858 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сну
Зочин хэзээ бичсэн: 22:57, 2019-08-27 | |
ymar sonin um be

Зочин хэзээ бичсэн: 17:19, 2018-11-12 | |
oo yumar sonin ym be
Зочин хэзээ бичсэн: 19:50, 2017-02-12 | |
ббббб
Зочин хэзээ бичсэн: 19:49, 2017-02-12 | |
үүруымтмбтчмтммбыоыоиуөшыөлдлтдятдботботявоирмтөшлрөлышрөлш
Зочин хэзээ бичсэн: 19:48, 2017-02-12 | |
ИХ СОНИРХОЛТОЙ, АЧ ХОЛБОГДОЛТОЙ МАТЕРИАЛУУД БАЙНА. ЗАРИМ МАТЕРИАЛЫГ НЬ СЭТГҮҮЛД ТАВЬЖ, ОЛОН НИЙТИЙН ХҮРТЭЭЛ БОЛГОЖ БОЛОХ УУ. САЙТЫГ ЭХ СУРВАЛЖ БОЛГОХ БОЛНО.
Зочин хэзээ бичсэн: 21:42, 2016-07-07 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 25-с 13-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Шувуу
  • Хөхтөн
  • Мөлхөгч
  • Хоёр нутагтан
  • Шавьж
  • Хавч хэлбэртэн
  • Зөөлөн биетэн
  • Далайн
  • өгүүллэг
  • сонин хачин

Шинэ бичлэгүүд

  • Миний бодол
  • Дэлхийн хамгийн үнэтэй амьтад
  • Хамгийн сонин амьтад
  • хамгийн хурдан 10 амьтан
  • Хачин жигтэй явдалууд
  • Английн нvцгэн талд vхсэн халим загас
  • Дэлхийн хамгийн ухаантай арван амьтан
  • Амьтдын тухай сонирхолтой баримтууд
  • Амьтдын тухай сонирхолтой баримт
  • Амьтны ертөнцийн секс мангасуудаас
  • Yхэр хэмээх хивэгч амьтны ертөнц дэх хамгийн нүсэр амьтан - Belgian Blue үхэр
  • Дэлхийн амьтдын сонин хачнаас
  • Амьтдын ертөнцийн сонин хачин
  • Шилдэг 10 эрлийз амьтад
  • Итгэхийн аргагүй ирлийз амьтад
  • >>Архив...
2012 © tawtai moril