Дэлхийн амьтдын сонин хачнаас
энэ өдрөөс эхлэн дэлхий, болон гараг ертөнцийн сонин хачин болон хуурай газар, далай тэнгист амьдардаг олон амьтдын тухай сонирхолтой зүйлүүдийг нийтэлж сонирхуулах болно. уншиж танилцаад мэдлэгтэй нэмэр хандив болгоорой.
Хүн төрөлхтөн гэрийн тэжээвэр амьтдыг анх хэзээ гаршуулсан бэ?
Хүнтэй дасаж хамгийн анх хамтдаа амьдарсан амьтан нь ямаа, хонь, үхэр, гахай, нохой гэдгийг та бүхэн мэднэ. Анх чулуун зэвсгийн үеийн хүмүүс оромжныхоо ойролцоогоор 100 мянган жилийн тэртээгээс чонотой төстэй нохоо тэжээдэг байсан ба тэдэнтэйгээ хамт ангуучилдаг байжээ. Хонь, ямааг анх Ойрхи Дорнод гаршуулж эхэлсэн ба МЭӨ 80 мянган жилийн тэртээгээс тэдгээрийн сүү, арьс, үс ноосыг нь ашиглаж ирсэн байна. Харин туулай бол тун саяхнаас буюу МЭ 1000 оны үеэс бидэнтэй амьдардаг болсон юм байна.
Заан сонсгол муутай гэнэ шүү
Хүүхдүүд ээ, заан ямар том чихтэй болохыг та бүхэн андахгүй мэднэ. Тэгвэл заан хэдийгээр бусад амьтдыг бодвол илүү далбагар том чихтэй ч гэсэн их муу сонсголтой байдаг гэнэ шүү. Урагшаа явж чаддаггүй ямар амьтан байдаг вэ?
Дэлхий дээр арагшаа ухарч явдаг зөвхөн нэг төрлийн амьтан байдаг гэнэ шүү.
Энэ нь шоргоолжин арслан гээч амьтан юм байна. Шоргоолжин арслан нь хуурай газар амьдардаг жижиг шавьж бөгөөд хоол хүнсэндээ зориулан бусад өөр шавьжуудыг барихын тулд нүх ухаж барьж иддэг байна. Энэхүү амьтан нь урагш явж чаддаггүй цорын ганц амьтан гэнээ.
Ямар амьтан хамгийн сайн ой тогтоомжтой вэ?
Хэн нэгэн хүнийг заан шиг ой сайтай гэдэг ч юм уу, заан хэзээ ч, юуг ч мартдаггүй гэх мэтчилэнгийн яриа байдаг. Гэхдээ бүх амьтдаас заан хамгийн ой тогтоомжтой биш гэнэ шүү. Харин хүнээс гадна дельфин, мөн сармагчин хамгийн сайн ой тогтоомжтой нь гэсэн судалгаа гарсан гэнэ шүү хүүхдүүд ээ.
Загас нүдээ аньдаг уу?
Загас хэдээ ч нүдээ аньдаггүй гэнээ. Тэд аньсага буюу нүдний зовхи байдаггүй болохоор л.
Яст мэлхий шүдтэй юм болов уу?
Хуурай газрын болон газар уснаа яваг яст мэлхийнүүд шүдгүй байдаг ажээ. Тэдгээрийн хутга мэт хурц төгсгөл /ирмэг/ бүхий эрүү нь хоол тэжээлээ жижиглэн хаздаг ажээ.
Сохор номин сохор уу?
сохор номин тун муу хараатай л болохоос сохор биш гэнэ шүү. Түүний өчүүхэн жижиг нүд арьс, үсэнд нь гүн шигдсэн байдаг болох л муу хардаг гэнэ. Сохор номин чийгийн улаан хорхой, шавьжны эрэлд гаран газрын хөрсөн доогуур сэндийчин явдаг бөгөөд асар идэмхий амьтан гэнэ. Тэр хоолгүйгээр 12-оос илүү цаг амьдарч чаддаггүй юм байна.
Тэмээн хяруулын өндгийг болгоход хэр удаан чандаг вэ?
Хүүхдүүд ээ, бид бүхэн тахианы өндгийг голдуу өглөөний ундандаа чанаж хэрэглэхдээ дөрвөн минут л зарцуулдаг. Гэтэл тэмээн хяруулын өндгийг чанахад хамгийн наад зах нь 40 минут шаардлагатай гэнэ шүү.
Та хаана хар хун олж харж болох бол?
Австралийн уугуул шувуу бол хар хун гэнэ шүү. Тэндэхийн нуурц, цөөрмөийн эрэг дагуу энэ шувуу амьдардаг бөгөөд зөвхөн далавчны үзүүр нь л цагаан ажээ.
Амьтдын нүд харанхуйд яагаад гялалздаг вэ? Олон амьтны нүдэнд гэрэл ойлгодог талст давхарга байдаг гэнээ. Тиймээс л машины болон гудамжны гэрэл амьтны нүдэнд тусахад гялтганаж харагддаг ажээ.