tawtai moril

Шинэ сэтгэгдлүүд

  • Миний бодол бичлэгт Зочин: Сэкс
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
71858 удаа нээгдэв.
2012 © tawtai moril

Цоохондой

2012-04-11,10:26


Цоохондой (Felis silvestris) Европ, Ази, Африкт тархсан жижиг мий. Жижиг хөхтөн, шувуу, бусад ойролцоо хэмжээтэй амьтан барьж иддэг. Өөр өөр бүсэд хэд хэдэн дэд зүйл тархсан. Заримдаа гэрийн муурыг (Felis silvestris catus) энэ зүйлд багтаадаг. Гэрийн муур хүн амьдарч байгаа бүх тив, ихэнх томоохон аралд тархсан бөгөөд олон газар зэрлэгшсэн муур тааралддаг.

Цоохондой янз бүрийн орчинд дасамтгай. Тухайлал саванна, задгай ой, тал хээрт тархсан. Гэршүүлсэн үүлдэр нь өнгө зүс, хэлбэр төрхөөрөө олон янз боловч, зэрлэг дэд зүйлүүд нь хар судалтай хүрэндүү өнгөтэй, 45-80 см урт, 3-8 кг жинтэй. Өндөр нь мөрөөрөө 35 см, сүүлний урт 30 см. Африкийн дэд зүйл нь жижгэвтэр, цайвардуу хүрэн зүстэй.

Цоохондой маш аймхай. Суурин газруудаас холхон байдаг. Ганц ганцаараа амьдардаг.

Үндэсний хорт хавдрын хүрээлэнгийн судалгаанаас үзэхэд орчин үеийн бүх муур 10000 жилийн өмнө Ойрхи Дорнодын хавьд өөрөө гэршсэн хэсэг цоохондойгоос гаралтай ажээ. Цоохондой хамгийн ойр төрөл нь Элсний муур (Felis margarita) юм.

Идэш хоол

Бүх мийн нэгэн адил жинхэнэ махчин бөгөөд барьсан амьтныхаа бараг бүх эд эрхтэнг иддэг. Барьсан амьтных нь арьс үс хивэг болж, яс нь кальци өгдөг бол мах нь үлдсэн бүх шим тэжээлийг өгдөг ажээ. Үнэндээ маханд байх усны агуулга их учраас бараг юм уудаггүй. Цоохондой гэдсэндээ шимэгч хорхой тээдэг тул, түүнийгээ цэвэрлэхийн тулд, мөн магадгүй маханд байдаггүй шаардлагатай хүчлийг олж авахын тулд өвс иддэг.

бичсэн: mister төрөл: Хөхтөн | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 138 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 25-с 19-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Шувуу
  • Хөхтөн
  • Мөлхөгч
  • Хоёр нутагтан
  • Шавьж
  • Хавч хэлбэртэн
  • Зөөлөн биетэн
  • Далайн
  • өгүүллэг
  • сонин хачин

Шинэ бичлэгүүд

  • Миний бодол
  • Дэлхийн хамгийн үнэтэй амьтад
  • Хамгийн сонин амьтад
  • хамгийн хурдан 10 амьтан
  • Хачин жигтэй явдалууд
  • Английн нvцгэн талд vхсэн халим загас
  • Дэлхийн хамгийн ухаантай арван амьтан
  • Амьтдын тухай сонирхолтой баримтууд
  • Амьтдын тухай сонирхолтой баримт
  • Амьтны ертөнцийн секс мангасуудаас
  • Yхэр хэмээх хивэгч амьтны ертөнц дэх хамгийн нүсэр амьтан - Belgian Blue үхэр
  • Дэлхийн амьтдын сонин хачнаас
  • Амьтдын ертөнцийн сонин хачин
  • Шилдэг 10 эрлийз амьтад
  • Итгэхийн аргагүй ирлийз амьтад
  • >>Архив...
2012 © tawtai moril